Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Олон улсын санхүүгийн төвийн тухай хуулийг боловсруулжээ.
2 жил өмнө   698
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд Олон улсын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг боловсронгуй болгох, нарийвчилсан тооцоо судалгаа хийж танилцуулах  чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2023.05.01/ хуралдлаа. 
 
Монгол улсын Шадар сайд С.Амарсайхны тушаалаар байгуулагдсан уг ажлын хэсгийн даргаар  Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол, гишүүдээр Ерөнхий сайдын зөвлөх Д.Ирмүүн, Өмгөөллийн Парита ХХН-ийн гүйцэтгэх захирал З.Нарантуяа, Сангийн яам, Хууль зүйн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албаны хүмүүс оролцлоо.
 
 
Тус хуралдаанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд дотоодын хөгжлийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгцээг хангах бие даасан тусгай зохицуулалт бүхий Олон улсын санхүүгийн төв байгуулан хөгжүүлэх боломжтой гэж үзэн эрх зүйн үндсийг хуульчлан тогтоох 7 бүлэг, 22 зүйлтэй бие даасан хуулийн төслийг танилцуулав.
 
 
Өнөөдрийн хуралдаанаас эрсдэл, боломж, зах зээлийн талаар тооцоо судалгааг хийх үүргийг мэргэжлийн байгууллагуудад өгөв.
Олон улсын санхүүгийн төвийн тухай хуулийг боловсруулжээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0