Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Н.Энхтайван: Бүлгийн хурлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хэлэлцээгүй
6 жил өмнө   832

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаар хэлэлцэх ёстой асуудлаас гадна УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн талаар хэлэлцсэн гэх яриа гарч буй. Энэ талаар тус бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайванаас тодрууллаа.

-Танай бүлэг даваа гаригийн хуралдаанаар ямарасуудал хэлэлцсэн бэ. Өмч хувьчлалын асуудлыг хэлэлцэхийг яагаад хойшлуулав?

-Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, ерөнхий байдлаар байр сууриа нэгтгэсэн. Бүлгээс Дэгийн тухай хуулийг хэлэлцээд явах саналд нэгдсэн. Үндсэн хууль болон бусад хуулиудтай зөрчилдөж байгаа заалтууд дээр нягталж, сайн ажиллахаар болсон. Дэгийн тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар багтааж батлах чигтэй боллоо. “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан. Бэлтгэл ажил хангуулахаар түр хойшлуулсан.
 
-Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл гарч байна. Үүнийг тодруулна уу? 
 
-Хэлэлцээгүй
 
-Бүлгийн хурал дахин зарлаж энэ талаар хэлэлцсэн юм биш үү?
 
-Бүлэг даваа гаригаас хойш дахин хуралдаагүй.
 
 
 
 
А.ЦЭЛМЭН
 
Н.Энхтайван: Бүлгийн хурлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг хэлэлцээгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0