Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж прокурорын албан тушаалтны цалин, зэрэг дэв шүүгчийнхээс давж болохгүйг анхаарууллаа
6 жил өмнө   1094

Өчигдөр Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ, албан ажлын онцгой нөхцлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын тогтоолын төсөл  батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ прокурорын албан тушаалтны  дээрх цалин, зэрэг дэв бусад нэмэгдлийн нийт хэмжээ нь ижил түвшний шүүгчийн цалингаас давж болохгүйг анхааруулж байлаа. Иймд прокурорын албан тушаалтны цалин, зэрэг дэв бусад нэмэгдлийн хэмжээний нийт дүнг шүүгчийн цалинтай харьцуулсан судалгааг гишүүдэд нэн яаралтай бичгээр танилцуулах нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.

Ингээд Прокурорын албан тушаалын цалин, зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээ, албан ажлын онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ.

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж прокурорын албан тушаалтны цалин, зэрэг дэв шүүгчийнхээс давж болохгүйг анхаарууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0