Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Улстөрчдийг “гөвдөг” хуурамч хаягууд сонгуульд сөргөөр нөлөөлнө шүү”
11 сар өмнө   320
УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2023.01.04)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2024 оны сонгуульд сөргөөр нөлөөлөх хоёр хүчин зүйл байна. Нэгдүгээрт, сошиал медиа. Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хэрэглэгч байна. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг гэсэн. Энэ хаягууд жирийн үед ч улстөрчдийг “гөвж” байдаг. Сонгууль дөхөөд ирэхээр бүр ч идэвхжинэ. 
 
Сонгуулийн үеэр хүнийг гүтгэсэн, доромжилсон, харлуулсан хаягуудыг илрүүлэх техникийн болон эрхзүйн боломж бий юу? Бид энэ чиглэлээр хууль гаргасан. Харамсалтай нь, тэр хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, хэрэгжүүлэх боломжгүй болгосон.
 
Энэ хаягууд сонгуульд маш сөргөөр нөлөөлнө шүү. Зарим нь бүр эхэлчихсэн байна. Хүний цус хүртэл шинжлээд явж байна. Хүнийг удам судар, ах дүүгээр нь доромжилдог. Ийм балиар зүйлийг зогсоох хэрэгтэй.  
“Улстөрчдийг “гөвдөг” хуурамч хаягууд сонгуульд сөргөөр нөлөөлнө шүү”
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0