Судлаач Ж.Соёмбын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар бичсэн “Өрсөлдөөнд” ном нийтийн хүртээл болrжээ. Уг бүтээлд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн сэтгэл зүйн давуу болон сул тал, улс төрийн бодлого, үйл ажиллагааны алдаа оноо зэрэгт бодит судалгаа, дүн шинжилгээ хийсэн бүтээл болжээ.
Номын бүлэг бүр сонирхолтой уншигдаж байсан бөгөөд ялангуяа Ерөнхий сайдын улс төрийн сэтгэл зүй, хувийн зан чанарт өгсөн үнэлгээ зэрэг нь сонирхол татаж байлаа.
Зохиогч номын удиртгал хэсэгтээ “Дэлхийн нэртэй улс төрчдийн тухай ном бүтээлийг ихэвчлэн тэдэнтэй ажил хэрэг, найз нөхдийн харилцаатай зохиолч, сэтгүүлчид бичдэг. Зохиогчийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ямар ч танилын холбоогүй. Харин түүний фэйсбүүк, твиттер хуудсыг дагаж, судлаачийн хувьд улс төрчийн байр суурь, улс оронд явуулж буй шинэчлэлийн үйл явцыг нь анхааралтай ажиглаж байна. Ганц ч удаа биечлэн уулзаагүй, ойроос ч харж байгаагүй улс төрчийн амьдралын замнал, улс төрийн өрсөлдөөнийг хөшигний араас бичнэ гэдэг амаргүй ч, сонирхолтой аялал байсан” хэмээн бичжээ.
“Өрсөлдөөнд” бүтээл энэ сарын 20-нд нээлтээ хийх аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухай ном нийтийн хүртээл боллоо |
|