Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс, С.Зориг агсаны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардаж байна
7 сар өмнө   221
ИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2024.04.22/ хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийсэн байна.  Бүлгээр УИХ-аар баталсан хууль, мөн С.Зориг агсны амиа алдсан хэргийг тойрч гаруй буй нэвтрүүлэгтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
 
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
 
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон, ажиллаж байсан 20 гаруй гишүүнийг урьж, хуралдлаа. Сүүлийн үед УИХ-аас баталж байгаа тогтоол, шийдвэр нь иргэдэд шууд мөнгө тараахад чиглэсэн, сонгогчдын саналыг хууль бусаар авах гэсэн, сонгогчдод нөлөөлөх гэсэн, санхүүгийн инстиутаа эвдсэн хууль баталж  байна. Энэ асуудлыг ярилцлаа.
 
Хоёрдугаарт, С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог боллоо. Хэргийн материалыг ил тод болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Ийм учраас энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан тавьж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо.
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
 
-Засгийн газраас зохион байгууллалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг цацлаа.  “Улаанбаатараас ярьж байна”, С.Зориг агсныг амиа алдах үед хамт байсан, цорын ганц гэрч гэгддэг н.Булганыг оролцуулсан нэвтрүүлгийг мөн  Монголын 18 телевизээр цагийг нь давхцуулаад явууллаа. Нийгмийг маш их талцуулж байна, ард иргэдийг маш их бухимдуулж хувааж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо.  1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна.  Ийм учраас Бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя. С.Зориг агсантай холботой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой.
 
Ардчиллын үнэт зүйлсийг тээгчид рүү маш их заналхийлж байна.  Ар гэр үр хүүхдэд нь  “араа дагаарай” гэж хүмүүсээр хэлүүлж байна. Ийм байдал Монголын ард түмэнд яавч сайн зүйл авч ирэхгүй гэлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс, С.Зориг агсаны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0