Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Н.Ганибал гутрав
7 сар өмнө   250
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд амьжиргаагаа залгуулах малгүй болсон малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэх гэсэн боловч хүлээн авахгүй зугтаасаар хоёр сар болж буй аж.
 
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Зээл тэглүүлэх асуудлыг малчид маш ихээр ярьж байна. Эзэнтэй бол шийдүүлээрэй гэж захиж байгаа. Харамсалтай нь, Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын тогтоолын төсөл мэдүүлээд хоёр сар болж байна. УИХ -ын дарга нь хүлээж авдаггүй, тойрч зугтаадаг. Авахгүйгээ албан ёсоор хэлдэг парламентын засаглалтай болсондоо гутарч байна. Монголд парламентын засаглал байна уу. Нэг УИХ ын дарга нь гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийг хүлээж авахгүйгээр дарангуйлал тогтоож байгаад Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаа.
 
Тэгсэн хэрнээ Хоршооны хуулиар дамжуулж малчин өрхөд зээл олгох асуудлыг гаргаж ирж байгаа нь хамгийн буруу. Энэ талаар мэдээлэлтэй малчин нэг ч алга. Төрийн албан хаагчдыг ашиглан зээл олголтыг тараах гэж байна” гэв.
 
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Өнөөдрийн байдлаар 6.5 сая толгой мал хорогдсон. Нэг аймагт 2 сая гаруй толгой мал хорогдоод амьжиргаанаасаа салчихсан хэдэн зуун айл байхад арга хэмжээ авахгүй байна. 4000 орчим малчидтай уулзахад 100 хувь зээл тэглэж өгөх хүсэлт тавьж байна” гэсэн юм.
 
Зуд турхан нүүрлэснээс малчид зээлээ төлөх боломжгүй болсон тул Засгийн газраас банкуудтай ярилцсанаар зээл төлөлтийг нэг жилийн хугацаатай хойшлуулж, хүүгийн төлбөрийнх нь 75 хувийг даах шийдвэр гаргасан юм. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн малчны зээл байгаагаас 75 хувийн хүү буюу 220 тэрбум төгрөгийн төлбөрийг хүүгийн төлбөрийг төр дааж буй. Энэ шийдвэрийг иргэд олон нийт эсэргүүцэж, Эрсдэл даах мал аж ахуйг хөгжүүлэх ёстой” гэх асуудлыг хөндөн тавих болсон.
 
Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын зүгээс малаа алдсан малчны зээлийг тэглэх ёстой гэх шаардлага хүчтэй тавих болсон нь сонгогдсон тойрогтой нь илүү холбоотой гэж үзэж болохоор буй. Учир нь, өнгөрсөн өвөл болсон зудад Сүхбаатар, Хэнтий, Дорнод гэсэн зүүн аймгуудын малчид хамгийн ихээр малаа алдсан. Малын хорогдол их байгаа аймгийн тоонд Сүхбаатар орж буй. Иймээс малчдаас санал авахад нэмэр болно гэж тооцсон уу, сүүлийн хэдэн сар бүлгийн хурал хийх бүрийдээ малчдын зээлийг тэглэх ёстой гэх асуудлыг хөндөж тавьсаар, сонгуультай золгох болж байгаа юм.
Н.Ганибал гутрав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0