Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.05.15) хэвлэлд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ногоон автобусны дуулиан өнгөрсөн оны наймдугаар сараас яригдаж эхэлсэн. Энэ асуудлыг ил болгосноос болоод Хотын дарга асан Д.Сумъяабазар өнөөдрийг хүртэл надад уурлаж, дургүйцэлтэй хандаж байгаа. Тэр асуудлаараа телевизэд ярилцлага өгч байна лээ. Би Д.Сумъяабазар даргын яриаг сонсоод нар баруунаас мандах нь дээ гэж бодсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөж, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад, хуучин автобус авчирсан болгох гэж байна. Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм даа гэдэг хариултыг хэлье дээ” гэв.
Д.Амарбаясгалан: Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм, Д.Сумъяабазар аа |
|