Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг улс төрөөс ХОЛ байхыг зөвлөв.
6 сар өмнө   327

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг улс төрөөс ХОЛ байхыг зөвлөв. 

Тэрээр Сонгуулийн нэр дэвшилт ид явагдаж байна. Мэдэх хоёр хүндээ улс төрөөс "хол" байхыг зөвлөх нь зүйтэй санагдав. Алтанхуяг болон Баттулга. 
 
1. "Өрөнд баригдаж, өтөнд идэгдэх." Монгол хүний уламжлалт цээр. Хуучин өр буюу Зөвлөлтийн өр олон төрийн нүүр үзэж 2015 онд эцэслэн шийдсэн. Шинэ үеийн өр буюу Алтанхуягийн өр. Монголын Шинэ өрийг Ерөнхий сайд байхдаа ҮАБЗ-ийн хурлаар тогтсон гуравны нэг гэх зарчмыг зөрчин Норовын Алтанхуяг үүсгэсэн. Тиймээс ч "Өр-Алтанхуяг," "Өт-Алтанхуяг" гэх "Ө"-хочийг өрсөлдөгчгүй хүртэгч, өртэй Монголын төлөө хариуцлага хүлээх ёстой хүн. -Хойч үе, ирээдүй бидний өрийг төлнө гэх үгийн эзэн. 
Нэмээд Цагааны захиа, ярианаас үзэхэд "Ачит-Ихт"-ээс 10 хувь, мөн 7 тэрбумын хахууль нэхжээ. "Өхуяг"-ын нас нь ч явсандаа, надаас хэд ч ах юм. Олны мэдэхээс ядарсан иргэдийн нүүрсний мөнгө хулгайлсан болон Хөгжлийн банкны хэрэг нь хаагдсан байх. Өр, хахуулийн асуудал нь үргэлжилж байгаа.
 
2. Халтмаагийн Баттулга. Ардын намын жинхэнэ дарга. Баатар бол тус намын орлогч дарга нь. Оюун-Эрдэнэ нь засаг хариуцсан дарга төдий. 2021 оны сонгуулийн дүнгээр Тулга улс төрөөс яваагүй. Өөрөө МАН-ыг авч, дүүгээ ЕС болгосон. Ямар байсан улс ямар болсныг одоо бүгд үзэж байна!
 
Сургамж гэдэг сайн зүйл. Сураагүй бол давтдаг. 
 
Сонгуульд хэн дэвших, ялахад миний үүрэг, оролцоо бараг үгүйтэй адил. Ер нь ч 2024 оны УИХ-ын сонгуулийн дүн шийдэгдсэн, хулгайлагдсан байдалтай байгаа. Залуус, шинэ үе сонгогдох боломжгүй. Хулгайн мөнгө, захиргааны нөөц, хууль хүчний байгууллага, сонгуулийн булхай шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Ирэх 6 дугаар сарын 28-нд хулгайг ёсчлох үйл ажиллагаанд сонгогчид оролцох төдий. МАН-аас бусдыг гэж сонголтоо хийвэл гарц байж болох юм. Түүний дараа дахиад 4 жилийн сургалт эхэлнэ. Өмнөхөө давтах уу, шинээр сурч эхлэх үү гэх асуултад бид тулж ирлээ гэв. 

Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг улс төрөөс ХОЛ байхыг зөвлөв.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0