Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Н.Багабанди:С.Зоригийг Ерөнхий сайд болгохыг дэмжиж байсан
6 сар өмнө   233
МАН-ын гишүүд Бага хуралдаа оролцохоор Тусгаар тогтнолын ордонд ирцгээж байна. Энэхүү хуралд Ерөнхийлөгч асан Н.Багабанди оролцохоор ирлээ. Тэрбээр “Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх гэсэн намын даргын байр суурьтай миний бие бүрэн санал нэг байна. 
 
Жагсаалтад УИХ-ын гишүүн байх хэмжээнд маш сайн бэлтгэгдсэн хүмүүс орох ёстой гэж үзэж байна. Мөн эмэгтэйчүүд болон нийгмийн бүлгүүдийн оролцоо хангагдаж байх ёстой. Залуучуудын төлөөлөл их ороосой гэж хүсэж байна. 
 
Аливаа нам улс төрийн үйл ажиллагаагаа гурван үеийн холбоос дээр тогтож явуулдаг. Ахмад, дунд, залуу үеийн шүтэлцээ хоорондоо тэгш хангагдаасай” хэмээн хэллээ. 
 
Тэрбээр үргэлжлүүлэн С.Зориг агсны амиа алдсан хэргийн талаар тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд дараах байр суурийг илэрхийлэв.
 
Тэрбээр “Нэвтрүүлгийг хэзээ хийх нь уран бүтээлчдийн эрх. Сүүлийн үед гарч байгаа нэвтрүүлгүүдийг тэр эрхийнхээ дагуу хийж байгаа байх.
 
Тухайн үед С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Би С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэсэн байр сууриа тамгын газрын даргаараа дамжуулаад илэрхийлчихсэн байсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг илрэх ёстой. Сонгуультай эсэх нь хамаагүй, энэ хэрэг илрэхгүй өнгөрч болохгүй” хэмээн хэллээ. 
Н.Багабанди:С.Зоригийг Ерөнхий сайд болгохыг дэмжиж байсан
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0