Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Багануур дүүргийн боловсролын салбарт 2020-2024 онд 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ
6 сар өмнө   795
МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Багануур дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж байна. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид, сургуулийн өмнөх боловсролын салбарынхантай уулзаж, намын мөрийн хөтөлбөр, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. 
 
Өнгөрөгч дөрвөн жилийн эхний хоёрыг нь ковидтой тэмцэж, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажилласан.
 
Хэдийгээр тухайн үед эдийн засаг хүндхэн байсан ч ковидын дараах хоёр жилд Шинэ сэргэлтийн бодлого, Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 7,8 хувьд хүргэлээ. 
Багануур дүүрэгт төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний нийт 1499 албан хаагчид ажилладаг. Тэдний ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр 2020-2024 онд дараах хөрөнгө оруулалтын ажлуудыг хийлээ.   
 
2020-2024 онд хийгдсэн хөрөнгө оруулалт:
  1. Орон нутгийн нэмэгдэл 20 хувиар олгож эхэллээ
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно
  3. Төрийн байгууллагуудын компьютер техник хэрэгсэл шинэчлэх
  4. Онцгой байдлын хэлтэст ланд крузер 76 маркийн автомашин 2 ширхэг
  5. Эмнэлгийн зориулалт бүхий ланд крузер 78 маркийн автомашин 1 ширхэг
  6. Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, ЗДТГ, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын хэлтэс гэх мэт байгууллагуудад автомашин тус тус шийдвэрлэж өгөв. 

May be an image of 3 people and text

Багануур дүүрэгт сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 368 багш, ажилтнууд ажиллаж байна. Багануур дүүргийн боловсролын салбарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
 
Үүнээс товчхон дурдвал хоёр болон дөрөвдүгээр хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орсон. Мөн 40 жилийн түүхтэй 132 дугаар цэцэрлэг шинэ байртай болсноор 4 бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж өргөжлөө. Үүнээс гадна Замчин хэсэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын 6.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгууллаа.
 
Багануур дүүргийн боловсролын салбарт 2020-2024 онд 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0