Засгийн газрын шинэ бүтцээр манай улс Гэр Бүл, Хүний Хөгжлийн Яамтай болоод буй. Уг салбарын сайд наадам болон цагаан сарын баярын амралтын өдрийг нэмэх асуудлыг хөндсөн байна.
Тэрбээр цахим хуудсандаа "Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр тэмдэглэх 16 баярын өдрөөр 16 удаа амардаг. Үүнийг цөөлж, үндэсний их баяр наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай нь ажиглагдаж байна.
Та бүхэн энэ асуудал дээр ямар саналтай байгаагаа нээлттэй хуваалцана уу" гэжээ.
Хэрэв олонх санал нийлбэл хуульд өөрчлөлт оруулах бололтой.
Л.Энх-Амгалан: Наадам, сар шинийн баярын амралтын өдрийг нэмэгдүүлэх нь зөв зохицуулалт болох талтай |
|