Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
МАН-ын бүлэг гурван асуудал хэлэлцэв
11 сар өмнө   1445
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.08/ болж, гурван асуудлыг хэлэлцлээ.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар батлах шаардлагатай гэж үзсэн.
 
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар багтаж батлах нь зүйтэй гэж үзлээ.
 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.
Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж, СЕХ-ны мэдээлэл сонслоо.
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Намрын чуулган энэ сарын сүүлээр завсарлана. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудын нэмэлт өөрчлөлт, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль гээд хэд хэдэн хуулийг намрын чуулганаар батлах шаардлагатай гэж үзсэн.
 
Банкны тухай хуулий нэмэлт өөрчлөлтийг Б.Баттөмөр нарын гишүүн өргөн барьсан. Тус хуулийн төсөлд банкны нэг хувьцаа эзэмшигч 20 хүртэлх хувийг эзэмших заалт энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих байсныг 2026 он болгон хойшлуулахаар тусгасан. Хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
МАН-ын бүлэг гурван асуудал хэлэлцэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0