Өнгөрөгч Даваа гарагт намууд хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулсан. Харин намуудын жагсаалт дундаас МАН-ын жагсаалтын нэрс олон нийт төдийгүй улс төрийн хүрээнийхэн дунд "гэнэтийн бэлэг" байж чадсан юм. Учир нь УИХ-д 2-оос дээш сонгогдсон гишүүд болон эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй гишүүд нь аль болох жагсаалтад өөрсдийн төлөөллөө оруулах хүсэлтэй байсан юм. Гэвч үүнийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тас цохиж, үе солих зорилго тээж шинэ залуучуудаар жагсаалтын гол цөмийг бүрдүүллээ.
Эхний байрууд нь гэхэд л экспертүүдээс бүрдсэн баг байгаа бол үлдсэн хэсэг нь нам болон одоогийн Засгийн газарт тодорхой алба хашиж буй шинэ залуучуудыг багтаажээ. Тэгвэл Ардын намын уг жагсаалтад бичигдсэн С.Далхаасүрэнг та бүхэнд танилцуулж байна.
Тэрбээр, гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг парламент дээр хэрэгжүүлсэн бодлогын рефромуудын гол автор болох МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж, "гал тогоог нь барьж" байсан юм. Түүнийг залуу үеийн төлөөллөөс тойрогт зүтгүүлэх бодлогыг Ардын намынхан барьж байсан бөгөөд өөрөө ч өнгөрсөн хугацаанд Өвөрхангай, Баянхонгор, Архангайн бүсэд нэлээн идэвхтэй ажиллаж байсан билээ.
Гэвч Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн нэр дэвшилтийн сүүлийн өдрүүдэд тойргийн нэр дэвшилтийн бодлогоо өөрчилж С.Далхаасүрэн тэргүүтэй зарим тойрогт дэвшихээр бэлтгэж байсан хүмүүсээ жагсаалт руу оруулж, түүнийг намын жагсаалт руу оруулсан юм.
Ер нь аль ч үедээ Ардын намын бүлгийн ажлын албаны дарга нар дараагийн сонгуульд мерит зарчмаар нэр дэвшдэг. Эсвэл нам нь хэрвээ ялалт байгуулсан нөхцөлд гүйцэтгэх засаглалд орж ажилладаг түүхтэй. Хамгийн сүүлийн хоёр жишээг дурдахад 2014-2016 онд МАН-ын албаны даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаяр сонгуулийн дараа ТНБД-аар томилогдож байсан бол дараагийн дарга Г.Энхтайван нь 2020 оны сонгуулийн дараа Гадаад харилцааны сайдаар томилогдож байжээ.
С.Далхаасүрэн нь малчин гаралтай айлын дөрөв дэх хүүхэд бөгөөд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ.
Ардын намын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн гэж хэн бэ |
|