УИХ-ын чуулганы 2024.10.18-ны өдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хурааж дуусаан, тогтоолын төслийг эцэслэн батлах саналаар санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон 98 гишүүний 66 нь дэмжиж, 67.3 хувийн саналаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр үргэлжилж байна.
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай тогтоолын төслийг баталлаа |
|