Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Төсөв хэлэлцэх дэгийг Ёс зүй, дэгийн байнгын хороо боловсруулна
1 долоо хоног өмнө   128
Өнгөрөгч Баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээн авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэн хэлэлцэх талаар нэг удаагийн дэгийг Ёс зүй, дэгийн байнгын хороо боловсруулж, чуулганд танилцуулах ёстой талаар УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж мэдээлсэн.
 
Тэгвэл энэ Лхагва гарагт Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдахаар товложээ. Улмаар энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Ёс зүй, дэгийн байнгын хорооноос оруулж ирэх дэгийг хэлэлцэн батлах юм.
 
Ташрамд дурдахад, энэ Баасан гарагийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.
Төсөв хэлэлцэх дэгийг Ёс зүй, дэгийн байнгын хороо боловсруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0