Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ш.Раднаасэд: 60 тэрбумаар нээлттэй сонсгол хийхэд асуудалтай
6 жил өмнө   756
          УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.29/  хурал явагдаж байна. Өнөөдрийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Хууль Зүйн Байнгын Хорооны Дарга Ш.Раднаасэд 60 тэрбумын хэргийн нээлттэй сонсгол зохион байгуулах асуудалд хариуллаа. 
 
УИХ-ын даргаас 19 гишүүний нийтийн сонсгол зохион байгуулах бичиг авсан. 2017 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 60 тэрбумтай холбоотойгоор нээлттэй сонсгол хийх санал ирүүлсэн. Үүний дагуу Улсын Ерөнхий прокурорын саналын дагуу хариу ирсэн. Тус бичигт тухайлсан шалгаж байгаа хэргийн талаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн үндэслэл байхгүй учраас боломжгүй гэсэн. Ерөнхийлөгч мөн хариуг нь өгсөн. Гэтэл УИХ-ын 19 гишүүн дахин хандсан. Ерөнхийлөгчид нь болохгүй гэж хэлээд 19 гишүүнд болно гэж хэлж болохгүй. Ийм хүнд байдалд байна. Байнгын хорооны хуралдаанаар ямар ч гэсэн ярина гэлээ. 
 
А.ЦЭЛМЭН
Ш.Раднаасэд: 60 тэрбумаар нээлттэй сонсгол хийхэд асуудалтай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0