Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ
6 жил өмнө   649
УИХ дахь МАН-ын бүлэг 6 сарын 29-ний УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх бүх асуудлаар нэг өдрийн завсарлага авч, гэнэт шуурхай хурал зарласан билээ. Уг хуралдаан 17:30 цагийн үед эхэлж, шөнө дөл болтол хаалттай үргэлжилсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар маргалдсан тухай хэвлэлээр бичигдэх болсон билээ. Энэ нь ч үнэн аж. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд уг хурлын үеэр: "Төрийн банк, МИАТ-ийн хувьчлал, Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад Монгол улсыг элсүүлж, захиргааны шүүх, УИХ-ын гишүүний бүрэн эрх, нөхөн сонгууль зарласан гэх мэт асуудлууд Засгийн тэргүүний хүслээр болоогүй учраас их уурсаж ээ. Надад хийсэн гэмт хэрэг байхгүй, Монгол төрийг улс төрийн элдэв сонирхлоос хамгаалсныхаа  төлөө харин элдвээр хэлүүлж байна. 
УИХ-ын даргыг Ерөнхий сайд огцруулдаггүй юм. УИХ-ын 64 гишүүн шийднэ.
Ялагдсан үед нь ЗУГТАЖ, 
Ялсан үед нь бүү ТОДОРЦГОО" гэжээ.
 
А.ЦЭЛМЭН
М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0