Засгийн газрын харьяанд байдаг “Хурдасгуур”, Бүтээмжийн хороо, Үндэсний зөвлөл зэрэг 44 газрыг зоригтой татан буулгаж, хэмнэгдсэн мөнгөөр нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой гэдэг саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг гаргаад байна.
Энэ тухай тэрбээр “Яамдын чиг үүрэгтэй давхацсан хуультайгаас бусад комисс, хороо, үндэсний зөвлөлийг татан буулгах ажлыг зоригтой хийчихмээр байна. Бие дааж хийж байгаа сүртэй ажил алга. Хурал зөвлөгөөн зохион байгуулж, яамдын ажилтнуудыг дуудаж “ингэ тэг” гэж чиглэл өгсөн, бичиг явуулсан ийм л ажил хийж байна.
Эдгээрийг татан буулгаж, тэндээс хэмнэсэн мөнгөөр төрийн албан хаагчдын цалинг нэмье. Ингэж бодитойгоор шийдье” гэсэн юм.
П.Сайнзориг: Засгийн газрын харьяанд байдаг 44 газрыг зоригтой татан буулгаж, тэндээс хэмнэлт хийе. |
|