Цөөн үгээр:
  • П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ
4 өдрийн өмнө   166
П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын гишүүд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Гэвч олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсантай холбогдуулан уг хуулийн төслөө буцаан татаж байгаа талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар мэдээлэл хийлээ. 
 
П.Сайнзориг:
-Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдэж байна. Цаашдаа хувийн хэвшилтэй ойрхон ажиллаж, ажил олгогчдод тулгамдсан асуудлуудад анхаарч ажиллах болно. Эдийн засгийг тэлэхэд анхаарч ажиллана. Мөн монгол залуучуудыг ажлын байраар хангахад юу дутагдаж байгааг судлан шийдвэрлэх арга замыг хайна. Эцсийн дүндээ Монгол Улсад томоохон бүтээн байгуулалт хийхэд төсөв мөнгийг нь шийдэж байгаа боловч ажиллах хүч тулгамдсан асуудал болж байгаа. Үүнээс болоод хувийн хэвшил алдагдалд ордог, төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажил хойшилдог. Ажиллах хүчинтэй холбоотой хууль зүйн хариуцлагын асуудал орхигдсон. Тиймээс хувийн ААН-ээ дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах болно. Ингээд дээрх гурван хуулийн төслөө татан авч байгааг мэдэгдье. 
 
Н.Батсүмбэрэл:
-Иргэдээс ирүүлж байгаа санал шүүмжллэийг хүлээн авч хуулийн төжслийг санаачлан өргөн барьсан гишүүд бид төслөө эргүүлэн татаж байна. Гэхдээ аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлд бид үргэлжлүүлэн судалгаа хийж ажиллах болно. Энэхүү хуулийн төслийг өргөн барихдаа судалгаа тооцооллыг дутуу хийж, олон нийтэд мэдээ мэдээллийг бүрэн гүйцэт өгөөгүйгээс болж олон нийтийн дунд бухимдал үүсгэсэндээ уучлал хүсье. Энэ асуудлаар үргэлжлүүлэн судалж, мэдээлэх болно.
 
 
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0