Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
УИХ:Махны экспортын асуудлаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно
3 долоо хоног өмнө   602
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гаригт бүр хуралдаж дараагийн долоо хоногт парламентаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн жагсаалтыг гаргадаг. УИХ энэ долоо хоногт дараах төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
 
  1. Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэх
  2. УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсох
  3. Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсох
  4. Махны экспортын асуудлаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно
  5. Барагшуны нөөц, ашиглалтын талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох
  6. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
  7. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар/
  8. Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар/
  9. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ 
  10. Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
  11. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  12. Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
УИХ:Махны экспортын асуудлаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0