Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Өнөөдөр Элбэгийг хараан зүхэж байгаа ч маргаашийн түүх түүнийг дурсах учиртай
6 жил өмнө   1813

Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж ахуй цагт хэвлэлээр чамгүй чимхэж байсан хүмүүсийн нэг нь яах аргагүй би. Ерөнхийлөгчийн Тамгын газраас хоёр ч удаа утсаар зэм хүртсэн гэхээр чамгүй муучилсан хэрэг. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын байгаа байдал, явуулж буй үйл ажиллагааг харахаар өөрийн эрхгүй муу Элбэгийгээ санагалзах өдөр олонтаа тохиолдоно. Өчүүхэн муу бичигчийн сараачсан төдийд аливаа асуудал шийдэгдэхгүй ч сайн хэлж байсан өдөр үгүй аж. Ц.Элбэгдорж өөрөө уран цэцэн, шоучинг ч хэлэх үү, аливаа хурал цуглааныг амьтай байлгаж чаддаг байв. Ямартай ч энэ хуралд Ерөнхийлөгч ирсэн шүү гэдгийг хэн нэгний санаанд тодоос тод үлдээж чаддаг байв. Магадгүй, Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн хугацаанд тэр өөртөө хамгийн олон дайсан бэлдэж, хамгийн зоримог алхамууд хийсэн Ерөнхийлөгчөөр зүй ёсоор тодрох өдөр ирнэ. Өнөөдөр түүнийг хараан зүхэж байгаа ч маргаашийн түүх түүнийг дурсах учиртай. Алдаа онооны тэн тэнцүүлж өнгөрүүлсэн Ерөнхийлөгчийн суудал дахь найман жилд үндэсний аюулгүй байдалд сайтар анхаарсныг хэд хэдэн бодлого шийдвэрээс харж болно.   

 

Гэтэл “Монгол ялна” гэх сүрхий уриатай гарч ирсэн өнөөх бизнесмэн чинь таг дуугүй шүү. Нэгэн жил өнгөрөхөд хэд хэдэн хуульд хориг тавьсан төдий. Тавьсан хоригийнх нь нэгийг нь ч УИХ хүлээн аваагүй гээд бод.

 

Тэгэхэд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа хаашаа ч үгүй гацаанд орж намын бүлгүүд хоорондоо шидэлцэж байсан 2008 оны долдугаар сарын 1-ний аймшигт өдрийн хэргийн буруутныг олж тогтоон ял үүрүүлсэн. Цагдаагийн эрх мэдэл бүхий хурандаа нарыг Монгол Улс түүхэндээ анх удаа ялласан нь энэ байх. Өнөөдөр Элбэгийг “Долдугаар сарын сарын 1-ний үймээний хэргийг өөрөөсөө зайлуулсан” хэмээн ярьдаг. Яасан ч бай, энэ бол зоримог алхам. Хориг тавиад суухтай огт ижилгүй. Үүнээс хойш олон зоримог шийдэл гаргасан нь иргэдийн таашаалд нийцсэн нь цөөнгүй, бас хараалгасан ч цөөнгүй.

 

Монгол Улсад хэн ч халдашгүй дархан эрхтэй байсан Н.Энхбаярыг суудлаас нь буулгасны дараа аймшиггүйгээр түүнийг яллах ажлыг Ц.Элбэгдорж гүйцэтгэсэн хэмээн бүхий л эх сурвалжууд хэлдэг, Н.Энхбаяр ч өөрөө хэлдэг. Намбарваан шиг нөхрийг баривчлаад яллаад өгөх зоригтой аавын хүү МАН, АН аль алинд нь ч байгаагүй, гагцхүү Ц.Элбэгдорж чадсан. Түүнийг өнөөдөр хүртэл арван жил гудамжинд улс төр хийхэд хүргэсэн хүн бол Элбэгээ. Түүнээс бус Н.Энхбаяр ганцан удаагийн ялагдлаар тэр чигтээ алга болчих аавын хүү ч биш. Дутуу орхих юм бол эргээд ямар ч аргаар ноцох хүн бол Н.Энхбаяр. Тиймээс Ц.Элбэгдорж, түүнийг сонгуульд ялаад зогсохгүй, өөрийнхөө бүрэн эрхийн найман жилийн хугацаанд улс төрийн гортигоны цаана байлгаж чадлаа. Өнөөдөр л Н.Энхбаярын улс төрийн үйл ажиллагаанд нээлттэй оролцох эрх нь хуулиар нээгдэж байна шүү дээ. Үүнийг улс төр гэхгүй юм бол өөр юуг улс төр гэх юм бэ. Чадаж байгаа юманд арга алга.

 

Талбай дээр суулт зарлаж байгаа хүмүүсийн дунд очоод “асуудлыг нь шийднэ, холбогдох газарт үүрэг өгнө” гээд яриад зогсохтой адилгүй, энэ бол Ерөнхийлөгчийн хийх улс төр биш. Тэр чинь Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хавийн л улс төрийн акц, зангараггүй юм. Өнөөдөр Н.Энхбаярын улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь нээгдсэн, Хэнтий нөхөн сонгуульд ч түүнийг аль эрт ялуулчихсан, айсуй 2020 оны сонгуульд ч УИХ-д МАХН-ын бүлэг байгуулуулчихсан, магадгүй засагт хамтаруулчихсан, айсуй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ялуулчихсан нийгэмд амьдарч байгааг бид салхиар сонсож мэдэрч л байна.

 

Ийм үед Ц.Элбэгдорж ямар нэгэн арга хэмжээ авах л байсан. Харин Х.Баттулга маань ямар ч аргаа олохгүй суугаагаас харахад 2021 онд Ерөнхийлөгчийн суудлаас буух нь тодорхой харагдана. Арга ядахдаа О.Баасанхүүд дэмжлэг үзүүлэн Н.Энхбаярын МАХН-ыг нь булаах гэсэн арчаагүй оролдлого хийгээд цааш газар авсангүй хэмээн ажиглагчид ярьж байна.

 

Гэтэл Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг ялласны дараа “шударга ёс” тогтоох уриан дор намынхаа журамт нөхдийг ч хайр найргүй яллах ажиллагааг зохион байгуулсан. Гэхдээ хууль ёсны алба хашиж байгаа хүмүүсийг хоморголсон юм биш шүү.  Үүнийг ерээд оноос ардчиллын үйл хэрэгт мөр зэрэгцэн зүтгэж явсан Н.Алтанхуяг хэмээх нөхөр нь хэвлэлээр удаа дараа мэдээлж л байсан. Ийнхүү баруун солгойгүй, нам ялгалгүй эрүүгийн хариуцлага тулгаад эхлэхээр МАН, АН-гүй л түүнээс эмээсэн. Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирэхэд гишүүдийн харц ширээн доогуураа шургадаг байсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Гэтэл Х.Баттулгын үгийг бүү хэл удаа дараа тавьсан хориг ч газар авахгүй байна. Харин тэд Элбэгийн хориг бүү хэл амнаас нь унагасан үг бүхнийг хүлээн авч байсан нь худлаа биш шүү дээ. Яагаад гэхээр УИХ-ын гишүүд маань бүгд их бага хэмжээгээр хууль бус үйлдэлтэй учраас “шударга ёс” дор хяргаж байсан Ерөнхийлөгчөөс айлгүй ч яахав.  

 

Хамгийн сүүлд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа АСЕМ буюу олон улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж бөөн хэл ам дэгдээв. Зарцуулсан мөнгө эргээд нөхөгдөж, худалдан авсан эд хэрэглээ нэгэнтээ хуучирч муудна. Харин энэ цагт дэлхийн дайдад Монгол Улсын нэрийг орчин үеийн арга технологиор гаргах гэсэн оролдлого нь түүхнээ тодоос тод үлдэнэ. 

 

Гэтэл “Монгол ялна” уриан дор хэдэн хийтэй нөхөд цугларч орь дуу тавьснаас хэтэрсэнгүй нэгэн жилийг ардаа орхилоо. “Монгол Улсын бүх иргэдийн өрийг дарна” гэх сансарын амлалтыг чинь өршөөчих ухаан монголчуудад бий. Харин “оффшор бүсэд байгаа мөнгө оруулж ирэх”, өнөөх л “30 гэр бүл”, “60 тэрбум”-ын асуудалд бол арай өөр хандах байх шүү. Ц.Элбэгдоржийг 2009, 2013 оны Ерөнхийлөгчинй сонгуульд өрсөлдөж байхыг мэдэх юм байна. Тэрбээр 2009 онд “Шударга ёс тогтоох” тухай малгайн дор “Манай Ерөнхийлөгч” хэмээх Н.Энхбаярын зурагтай жижигхэн ном хэвлүүлэн тараасан нь нийгмийг байлдан дагуулснаар ялалт авчирсан. Тэр хэн нэгнийг “өрнөөс салгана” гээгүй, өрсөлдөгчөө “хужаа эрлийзээр” нь дуудаагүй.  

 

2013 онд ч “Сайхан л Монгол бөх” хэмээн өрсөлдөгчөө егөөдөж яваад л ялалт байгуулсан. Харин Х.Баттулгын хувьд сонгуульд хэрэглэж болох аль муу муухай хар технологийг хэрэглэсэн гэхэд болно. Дээр нь худлаа амлалтууд гээд эргээд гуйх нүүргүй болсон.

 

Ийм Ерөнхийлөгчтэй болохоор арга ч үгүй муу Элбэгийгээ санах л юм.

 

 

Эх сурвалж: News.zindaa.mn

 

Өнөөдөр Элбэгийг хараан зүхэж байгаа ч маргаашийн түүх түүнийг дурсах учиртай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 11
  • aaaaa [27.123.214.113] 6 жил өмнө
    Ene hunii ymar muu muuhai yu hiisniig notolgootoi ni mrdmeer bh ym erunhiid ni muulaad bhaas yg notolson uneng medvel busadtai adil uzen ydmaar bn tuslaarai
  • Zochin [152.115.69.124] 6 жил өмнө
    Zugeer hundelj aisandaa bish .. elbegee ugaasaa ter chigeeree mafia tai bolood tegej nuhuulahasaa aidag baisanl biz.... medehguy baij.... surduulge havchuulga yuch baidagin hench emdehgyu shde.. ene bichleg bol hudala neg taliig harsan.. anduural
  • Зочин [27.123.214.93] 6 жил өмнө
    Монголын түүхэнд хоёр Элбэгдорж гарч ирсэн.Нэг нь буриад Элбэгдорж Ринчино,нөгөөдөх нь хүзүүгүй Элбэгдорж хоёулаа олхиогүй амьтад.Захчин Элбэгдорж чиний анх гарч ирсэний мартаагүй.Тэр үед ярьж байснаа сана.Одоо хэн болчихов.Шинэ үеийн Жигмэдданзан болсон.Чам шиг юм юу идэж хороох бэ,ходоод чинь бага,хорон санаа чинь их.Харин шунал чинь ханашгүй. Ард түмэн мөнх.Чиний удамаас л төрд одоо хэн ч гарахгүй,баталгаатай шүү.Ингээд шаар болж үлдлээ.
  • зочин [64.119.23.163] 6 жил өмнө
    хараал идсэн ху жаа гиин шээснүүд
  • Иргэн [27.123.212.140] 6 жил өмнө
    Өө энэ чинь ёстой бөгс долоосон нөхөр үү,үгүй юу.Чи нэртээгээр нь Элбэгдорж хор найруулахдаа сайн гээд хэлчих.Тэр АСЕМ-с юу хожсон юм.Тэр пальдаг өөрийн дүртэй зоос гаргаж,хямралтай үед шүү.Фарон юм уу.Ард түмэнтэйгээ амь нэгтэй байна гэж хуцаад байсан аль бэ.Энхбаяраас айсандаа,ерөнхийлөгчид өрсөлдүүлэхгүй ял энэ тэрээр хорьчихоод.Цолмонг өрсөлдүүл,тэгвэл суллая гэж сүрдүүлж байсан байсан биз дээ.Элбэгдорж оо!Чи чинь ардчилалын манаач биз дээ.Одоо яагаад дуугарахаа болчихоов.Эсвэл ардчилалаа хайрлахаа болио юу,эсвэл чиний хийсэн лай ардчилал юм уу. Баттулга яахав,эцсийн эцэст монголоо гэсэн хүн.Америкт очиж,булай муу бүхний сурч ирээгүй.Ёстой жинхэнэ ориг монгол хүн.Цагг нь ирнээ,түүх чамайг түүхийн хамгийн харанхуй өнцөгт суулгах болно.Цаг айсуй!!!!!!!!!!!!
  • Зочин [27.123.214.94] 6 жил өмнө
    hahaha ******** doloogchiin niitlel naad huzuugui pizdaag chni uyiin uyd haraaj zuhne
  • Bat [103.57.93.33] 6 жил өмнө
    ATG, prokuror, shuuhiig Battulga tomlinson hoino harna biz see. Mañan orchmoos zahialsan niitlel b na.
  • АРД [66.181.160.82] 6 жил өмнө
    ҮХСЭН ХОЙНО ЧИНЬ МОНГОЛЧУУД ҮЕИЙН ҮЕД ХАРААЖ ЯВАХ БОЛНО МӨЧ МӨЧӨӨР ЧИНЬ ЖИРГЭЖ ЦАВЧИХ ЮМСАН ЧАМАЙГ
  • АРД [66.181.160.82] 6 жил өмнө
    ҮХСЭН ЗОЛБИН ЖИНГЭР элбэгээ ЛАЛАРАА ЧИ ТАМРУУГАА ТОНИЛООГҮЙ ЮМ УУ НААНАА ЮУ ХИЙГЭЭД ӨӨРИЙГӨӨ МАГТАЖ ЯДААД СУУГААД БАЙГАА ХАР ҮХДЭЛ ВЭ ? ҮР ХҮҮХЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ АЛЬ МУУГАА ҮЗЭЖ ҮХЭЛИЙН МУУГААР ҮХНЭЭ ЧИ
  • Зochin [27.123.214.110] 6 жил өмнө
    Mongolin ard tumnii daisan
  • Зочин [27.123.214.110] 6 жил өмнө
    АСЕМ гэж баахан идэж уусан новш ш дэн ... Үзэн ядаж бна