Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших шаардлагатай юу
7 жил өмнө   1479
МЭК ХХК өнгөрсөн сард нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Судалгааг 2018 оны 06 сарын 24-28 өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суугаа 800 иргэнээс санамсаргүй квотчилсон санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан аж. Уг судалгаагаар /2018.10.07/-нд явагдах Хэнтий аймгийн нөхөн сонгуульд аль намын ямар улстөрч өрсөлдвөл зохиох талаар иргэдийн байр суурийг тодорхойлжээ
 
 
Энэхүү судалгаагаар Хэнтий аймгийн УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас хэн нэр дэвшвэл дээр вэ? гэсэн санал асуулгад судалгаанд оролцсон хүмүүсийн Б.Гарамгайбаатар 24 хувь, Ж.Оюунбаатар 20 хувь,  М.Хүдэрбаатарыг 8 хувь,  10 хувь нь мэдэхгүй, 38 хувь нь хэн ч хэрэггүй гэжээ.
 
МАН-с  тус сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвших нь зүйтэй гэж судалгаанд оролцсон хүмүүсийн 54 хувь хариулсан байна.  Н.Ганбямбыг 23 хувь, М.Батбаярыг 11 хувь нь нэр дэвших нь зүйтэй, 8 хувь нь мэдэхгүй, 4 хувь нь хэн ч хэрэггүй гэсэн хариултыг өгсөн байна.
 
 
Харин нь МАХН-ын тухайд Н.Энхбаяр 29%, С.Ганбаатар 21%, Б.Одхүү  16%-тай байсан бол 28 хувь нь хэн ч хэрэггүй,  6 хувь нь мэдэхгүй гэсэн сонголт хийжээ.
 
 
 
Мөн МУ-ын Ерөнхий сайд , МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нэр дэвших шаардлагатай юу гэсэн санал асуулгад 17 хувь нь шаардлагатай, 44 хувь нь заавал нэр дэвших шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.  21 хувь нь шаардлагагүй, 13 хувь огт шаардлагагүй, 5 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
 
 
 
Дэлгэрэнгүй судалгааг www.mec.mn сайтаас үзнэ үү.
 
А.ЦЭЛМЭН
 
У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвших шаардлагатай юу
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0