Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Б.Хурц БНСУ-д элчин сайдаар хэзээ явах вэ
7 жил өмнө   640
ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц БНСУ-д Элчин сайдаар томиологдох шийдвэр гарснаас хойш бараг хагас жилийн хугацаа нүүр үзэж байна.  Түүнийг Элчин сайдаар ажиллуулах  саналаа Монголын талаас БНСУ-д хүргүүлсэн гэх мэдээлэл дуулдснаас хойш бас чамгүй хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл тэрбээр үүрэгт ажилдаа очоогүй байгаа.
 
Харин энэ талаархи сэтгүүлчийн асуултад Гадаад харилцааны сайд Цогтбаатар  “Манай талаас Б.Хурцыг БНСУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдаар баталсан саналаа хүргүүлсэн. Гэвч БНСУ-ын талаас манайд одоогоор хариу ирүүлээгүй байна” гэсэн хариу өгчээ.
 
УИХ-ын хэсэг гишүүд түүний талаар нээлттэй сонсгол зохион байгуулж, парламентаар дэмжигдсний дараа Ерөнхийлөгч хэсэг хугацаанд түдгэлзүүлж байсан билээ. 
 
А.ЦЭЛМЭН
Б.Хурц БНСУ-д элчин сайдаар хэзээ явах вэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0