Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Япон болон БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ЕБ-ийн 34 сургууль шинээр барихаар төлөвлөсөн байна
7 жил өмнө   1459

Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Япон, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ерөнхий боловсролын 34 сургууль шинээр барихаар төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар Япон болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах сургуулиудын байршил тодорхой болж, барилгын ажил эхэлжээ.

Тухайлбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах долоон сургуулийн барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн аж. Баянзүрх дүүргийн 12-р хороонд баригдах 960 хүүхдийн сургууль, Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны 640 хүүхдийн сургууль, 26-р хорооны 920 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн 12-р хороонд баригдах 960 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлыг хийж байгаа юм байна. Мөн Хан-Уул дүүргийн 15-р хорооны 920 хүүхдийн сургууль болон Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд баригдах 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгчээ сонгон шалгаруулж байгаа аж. Эдгээр сургуулиудын барилгыг ирэх оны есдүгээр сарын 1-н гэхэд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Түүнчлэн Япон улсын Засгийн газрын тусламжаар нийслэлд 2018-2020 оны хооронд ерөнхий боловсролын хоёр шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөл барихаар болсон байна. Үүний дагуу барилгын ажлыг эхлүүлэхээр өнгөрсөн сард Япон улсын тал гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан. Ирэх наймдугаар сарын эхээр дээрх дөрвөн сургуулийн барилга угсралтын ажил эхлэхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 2-р хороонд 920 хүүхдийн сургууль, Чингэлтэй дүүргийн 7-р хороонд 720 хүүхдийн шинэ сургууль баригдана. Мөн Баянзүрх дүүргийн 480 хүүхдийн суудалтай 53-р сургууль болон Налайх дүүргийн 320 хүүхдийн суудалтай 109-р  сургуулийн өргөтгөлийг тус тус хийх юм. 

 

Ц.ОРГИЛ

Япон болон БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ЕБ-ийн 34 сургууль шинээр барихаар төлөвлөсөн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • иргэн [112.72.11.112] 7 жил өмнө
    53 р сургуулийн ажил хэзээ эхлэх вэ