Нефтийн асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагатай маргааш хэлэлцээрийн ширээний ард суухаар төлөвлөөд байна. Засгийн газрын зүгээс “Роснефть” компаниас нефтийн нийлүүлэлтээ бууруулахгүй, үнэ тогтвортой байх чиглэлээр хэлэлцээр хийх хүсэлт тавьсан юм.
Уг уулзалт өчигдөр товлогдсон байсан ч “Роснефть” компанийн зүгээс хойшлуулах санал тавьжээ. Хэлэлцээр хийхэд бэлтгэх цаг хугацаа олгохыг хүссэн байна. Мөн зарим хэвлэлд мэдээлснээр “Роснефть” компани Засгийн газарт хандан тодорхой санал тавьсны нэг нь Монголд агаарын хөлгийн түлшийг өрсөлдөгчгүйгээр нийлүүлэх тухай аж.
Дээрх саналыг Монголын тал хүлээн авсан нөхцөлд импортлогчдоор дамжин нийлүүлдэг нефтийн бүтээгдэхүүний үнийг ч тогтвортой барих боломжтой гэсэн санал тавьсан байна.
“РОСНЕФТЬ” ОНГОЦНЫ ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ САНАЛ ТАВЬСАН УУ? |