Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ОУВС-ийн ажлын хэсгийнхэн тав дахь шатны үнэлгээ хийнэ
6 жил өмнө   608
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Өчигдөр буюу энэ сарын 25-нд ОУВС-ийн үнэлгээний баг Монголд хүрэлцэн ирсэн. Эхний өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй албаныхан ОУВС-аас томилогдсон ажлын хэсгийнхэнтэй уулзаж ярилцжээ.
 
Уулзалтаар Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ойрын хугацааны төлөв байдал, тулгамдаж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.
 
Түүнчлэн дэлхий дахины болон манай улсын гол түнш орнуудын худалдаа, бизнес, эдийн засаг, улстөрийн нөхцөл байлын талаар ч хөндөн ярилцсан тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
 
Тус ажлын хэсгийнхэн ОУВС-аас манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”- ийн тавдахь шатны үнэлгээг хийх юм. Өөр нэг олон нийтийн зүгээс хүлээлттэй байгаа асуудал бол төсвийн байгууллагын ажилтан ажилчдын цалинг нэмэх асуудлыг манай зүгээс тавьж хэлэлцэхээр бэлдэж буй.
 
Ц.ОРГИЛ
ОУВС-ийн ажлын хэсгийнхэн тав дахь шатны үнэлгээ хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0