Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Шатахууны үнэ нэмэгдсээр байна
6 жил өмнө   891
Шатахуун импортлогчид наадмын өдрүүдээс хойш хориодхон хоногийн дотор АИ-92, АИ-80 зэрэг иргэдийн олонх хэрэглэдэг шатахууны үнийг 150 төгрөгөөр нэмээд байна. Сар, сараар үнээ нэмдэг шатахуун импортлогчид одоо үнээ хоног, хоногоор нэмэх болжээ.
 
2018 он гарсаар шатахуун импортлогчид баяр давхцуулан үнээ гурван удаа нэмээд байгаа юм. Тодруулбал, шинэ оны амралт давхцуулан шатахууны үнийг 30 гаруй төгрөгөөр нэмж иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг 1,660 төгрөг болгосон бол Cap шинийн баяраар 1,700 төгрөгт хүргэсэн. Шатахууны үнээ өсгөсөн шалтгаанаа импортлогчид Онцгой албан татварыг нэмсэнтэй холбон тайлбарласнаар Засгийн газраас АИ-92, АИ-80 авто бензиний Онцгой албан татварыг тэглэсэн. 
 
Гэвч шатахуун импортлогчид үнээ нэмсээр одоо АИ-92 авто бензин хөдөө орон нутагт 1880 төгрөгт хүрч, өнөө маргаашгүй 2000 төгрөгт тулж ирээд байна. Хамгийн түрүүнд “Петровис”, “МТ”, “Шунхлай” зэрэг шатахуун түгээх газрууд АИ-92 авто бензинээ байршлаасаа шалтгаалаад 1,800-1,850, “Тэс петролиум”, “Сод Монгол", “М-Oil” гэх мэт шатахуун түгээх газрууд үнээ 1,800-1830 төгрөг болгожээ. 
 
Наадмын өмнөхөн тэд мөн үнээ нэмсэн бөгөөд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад, шатахуун импортлогчид үнээ нэмэх талаар мэдэгдээгүй гэсэн юм. Тухайн үед дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байсан билээ.
 
А.ЦЭЛМЭН
Шатахууны үнэ нэмэгдсээр байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0