Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
18.8 тэрбум төгрөгийг элэгний вирусын шинжилгээ, эмийн хөнгөлөлтөд зарцуулжээ
6 жил өмнө   738

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд 2020 он гэхэд элэгний хатуурал, архаг үрэвсэл, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж, С вируст хепатитын халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоох зорилтыг манай улс тавьжээ.

Монгол Улс вируст хепатитын халдварын тархалт өндөртэй орнуудын нэг хэдий ч уг өвчний эсрэг тэмцлээрээ үлгэр жишээ орны тоонд орж байна. Тодруулбал, манай улсын иргэдийн 10 гаруй хувь нь вируст хепатитын архаг халдвартайд тооцогддог аж.

Өмнөх жилүүдэд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-60 насны иргэдэд чиглэсэн эхний жилийн үйл ажиллагаанд 350 мянга гаруй иргэнийг вируст хепатитын шинжилгээнд хамруулжээ. Үүнээс халдвар илэрсэн С вирустэй 31 мянган хүн В вирустай 20 мянга гаруй хүний, 70 гаруй хувийг эмчилгээнд хамруулсан байна. Тус хөтөлбөр цаашдаа 15-аас дээш насны 1,8 сая хүнийг хепатитын В, С вирусын шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа аж.

Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэд өрх, сумынхаа харьяа эмнэлгүүдэд илрүүлэг шинжилгээг өгч, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлсөн эм авах бүрэн боломжтой. 2017 онд эрүүл мэндийн даатгалын сангаас 18,8 тэрбум төгрөгийг элэгний вирусын шинжилгээ,  түүний эмийн хөнгөлөлтөд зориулсан бол энэ онд 29,9 тэрбум төгрөгийг зарцуулах төлөвтэй байна.

 

Ц.ОРГИЛ

 

18.8 тэрбум төгрөгийг элэгний вирусын шинжилгээ, эмийн хөнгөлөлтөд зарцуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0