Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
RE/MAX чууд 2018 оны хагас жилээр 65 тэрбумын борлуулалттай ажиллалаа
6 жил өмнө   623

Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг RE/MAX  хагас жилийн тайлангаа танилцуулж байна. RE/MAX үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сан Монгол дахь хамгийн олон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэлтэй буюу хэдийн 100,000 хөрөнгийн мэдээллийг багтаасан томоохон сан болсон бол хагас жилд RE/MAX чууд  нийт 875 гүйлгээгээр 65 тэрбумын борлуулалттай ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 67% иар өссөн үзүүлэлт юм. Нийт гүйлгээний 43% ийг худалдааны гүйлгээ эзэлж байгаа бол үлдсэн хувийг түрээсийн гүйлгээ эзэлж байна. Эдийн засгийн өсөлт үл хөдлөх хөрөнгийн салбартай нягт уялдаж байдаг билээ. Өнгөрсөн оны мөн үед ихэнхи гүйлгээг түрээсийн гүйлгээ эзэлж байсан бол энэ жил худалдааны гүйлгээний нийт хувь хэмжээ 35% р өссөн үзүүлэлттэй байна гэж RE/MAX ын судалгаа маркетингийн албанаас мэдээллээ. Нийт гүйлгээний хамгийн их буюу 27.5% нь Баянзүрх дүүрэгт хийгдсэн нь өмнөх жилүүдэд байнга хамгийн их хувийг эзэлдэг байсан Хан Уул дүүргээс анх удаа илүү гарсан тохиолдол болсон байна.

АНУ д төвтэй энэхүү франчайз компани 3 жилийн өмнөөс Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллаж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 29 брокер оффис 450 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлагч мэргэжлийн агентуудтай томоохон үл хөдлөх хөрөнгийн компани болжээ.

RE/MAX тай гэрээтэй ажиллаж буй 8 үл хөдлөх хөрөнгийн 1 нь зарагддаг байсан бол энэ үзүүлэлт энэ жил 6 үл хөдлөх хөрөнгийн 1 болж өссөн бол нэг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд байрших хэмжээ дунджаар 52 хоног байна.

Энэ нь RE/MAX чууд 1 цагт 1 гүйлгээ хийж байна гэсэн үг юм.

Үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ бүрээсээ 1$ ийг АШУҮИС ын шинэ цогцолбор сургуульд хандивладаг энэхүү хамт олон хагас жилийн байдлаар нийт 1,775 долларыг хандивлажээ.

 

Ц.ОРГИЛ

 

RE/MAX чууд 2018 оны хагас жилээр 65 тэрбумын борлуулалттай ажиллалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0