Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Шилдгээр шалгарсан баг нэг сая доллар татна
7 жил өмнө   666

Старт-ап буюу гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Seedstars Ulaanbaatar” тэмцээн Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн наймдугаар сарын 16-18-нд болох бөгөөд уралдаанд тодорхой шалгуур хангасан шилдэг 10 гарааны компанийг өрсөлдүүлэх юм байна.  

Тэмцээнд оролцох хүсэлтэй багуудын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл онлайнаар явагдах аж. Ингээд бүртгүүлсэн багаас 10-ыг нь шалгаруулж, хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалтад хамруулан гурав дахь өдөр нь шилдгүүдийг тодруулах ажээ.

Улмаар тэмцээнд шилдгээр шалгарсан баг “Seedstars world”-д оролцох эртэй болох юм. Тус тэмцээнд 75 орны гарааны бизнес эрхлэгч оролцдог бөгөөд шинэ, залуу бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, зуучлах, бусдын туршлагаас суралцах боломж олгодог юм. Мөн тус тэмцээнд оролцогч нь улс орныхоо бүс нутгийн шилдэг гарааны бизнесүүдтэй өрсөлдөж шилдгээр шалгарсан баг нь нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт авах юм.

Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг уг линкээр орж үзнэ үү. https://www.facebook.com/events/581428125572689/      

 

 Ц.ОРГИЛ

Шилдгээр шалгарсан баг нэг сая доллар татна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0