Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Иргэд хариуцлагатай байж хувьцаа эзэмших эрхээ нээлгэх хэрэгтэй
6 жил өмнө   675

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг 2 сая 511 мянган иргэн эзэмшдэгээс 623 мянган иргэн хувьцаа эзэмших эрхээ нээлгэсэн байна. 2018 оны дөрөвдүгээр сард тус компани "1072 хувьцаа мэдээллийн төв"-ийг байгуулсан. Төв байгуулснаас хойш 15 мянга орчим хүнд зөвлөгөө мэдээлэл өгсөн бол 393-хан хүнд хувьцааны ногдол ашиг авах эрхийг нээж өгсөн. Тэгэхээр иргэд энэ дээр хариуцлагагүй хандаж байна гэсэн үг. Бид энэ асуудлаар брокерийн компаниудтай хамтарч ажиллаж байгаа" хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярилаа.

1072 хувьцаа амилах боломж, санхүүгийн суурь нь үүслээ. Өнөөдрийн байдлаар компанийн цэвэр ашиг 373.3 тэрбум төгрөгөөр тогтоогдсон. Иргэд хувьцаа эзэмших эрхээ нээлгэснээр  энэ хувьцаа амь орж, ашиг хүртэх эрх үүсдэг юм. Иргэд өөрийн санаачилгаар хувьцаагаа нээлгэхийг уриалж байна.

Иргэн Та Монгол Улсын Засгийн Газраас олгосон "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн эсэхээ доорх линкээр орж шалгана уу. 

https://net.schcd.mn/registration/default.jsp

 

Ц.ОРГИЛ

Иргэд хариуцлагатай байж хувьцаа эзэмших эрхээ нээлгэх хэрэгтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0