Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Шилдэг гарааны бизнес эрхлэгч 1 сая ам.долларын төлөө өрсөлдөнө
6 жил өмнө   612

Шилдэг гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Seedstars World олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ 8-р сард Монголын хамгийн шилдэг 10 хүртэлх гарааны бизнес эрхлэгчид өрсөлдөн, шилдгээр шалгарсан оролцогч нь Seedstars Summit олон улсын чуулганд эх орноо төлөөлж 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахаар өрсөлдөх аж.

Дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын гарааны бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг Seedstars World тэмцээн Монгол улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Seedstars World тэмцээн нь энэ жил нийтдээ 65 оронд зохион байгуулагдаж ялагчиддаа 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх болон дэлхийн нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид зөвлөхүүдтэй холбогдох боломжийг олгож байгаа юм. Өнөөг хүртэл тус уралдааны оролцогчид нийт 61 сая ам долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар хангасан билээ.

Seedstars Ulaanbaatar-д оролцох гарааны бизнес нь байгуулагдаад 2 жилээс хэтрээгүй, MVP (Minimial Viable Product) буюу Бүтээгдэхүүний туршилтын хувилбараа боловсруулсан, ашгийн төлөө бизнес санаа байх юм. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь Seedstars World тэмцээний хувьд томоохон давуу тал болох аж.

Тус тэмцээн нь 8-р сарын 16-18-нд зохион байгуулагдах бөгөөд олон нийтэд нээлттэй явагдах юм.

Тэмцээн үзэх хүсэлтэй иргэд: https://www.seedstarsworld.com/e…/seedstars-ulaanbaatar-2018 хаягаар орж Attendees Registration –ээр бүртгүүлээрэй..

 

Ц.ОРГИЛ

Шилдэг гарааны бизнес эрхлэгч 1 сая ам.долларын төлөө өрсөлдөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0