Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
6 жил өмнө   780

Улсын хэмжээнд нийт ажиллагсдын 31 орчим хувь нь ХАА-н салбарт ажиллаж байна.  Эндээс харвал ажлын байрны томоохон орон зай хөдөө орон нутагт, тэр дэндээ мал аж ахуйн салбарт байгаа юм. Гэвч хөдөө нутагт залуу малчдын тоо өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа билээ. Тиймээс “Гэрээт малчин” төслийг хэрэгжүүлэхээр болсныг салбарын яамнаас мэдэгдсэн юм.

Хөдөө, орон нутаг руу нүүх тээврийн зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хариуцах юм байна. Гэрээт малчин нь олон малтай малчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэ нөхцөлд мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүрд нь нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувь хөнгөлж, гэрээт малчныг гэр бүлтэй нь хамт мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлнө.

Гэр бүлээрээ ажиллаж байгаа учир гэр бүлийн гишүүнд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгийг өгөх юм. Мөн уналгын хэрэгсэл, хоол хүнс зэргийг олгоно. Эхний удаад уг төслийг Увс аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Гэрээт малчин болох хүсэлтэй айлууд болон авч ажиллуулах малчдыг бүртгэж эхэлсэн байна.

 

Ц.ОРГИЛ

 

Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0