Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Хангайн бүсийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж байна
6 жил өмнө   757

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хангайн бүсийн зөвлөгөөн Өмнөговь аймагт  (2018.08.16-17) болж байна. Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны удирдлагууд, газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Архангай, Банхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 200 гаруй хүн оролцож байгаа юм.

Хангайн бүсийн зөвлөгөөнийг нээж үг хэлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Өмнөговь  аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд  нар тус зөвлөгөөнд оролцогчдод салбарт шинэ хөгжлийн үе эхэлж байгааг онцолж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа тодорхой ажлуудыг үр дүнтэй зохион байгуулах, шинээр батлуулан хэрэгжүүлж байгаа хуулийн хэрэгжилтийг хангахад идэвхи зүтгэлтэй санаачлага гарган ажиллах чухал мөч салбарын хэмжээнд тулгарч байгааг хэлж, мөн энэхүү зөвлөгөөнөө ажил хэрэгч явуулснаар үйл ажиллагаанд нь тодорхой ахиц гарна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцаж байгаа юм.

Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, ажлын байр бий болгох, улмаар монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд бүхий л үйл ажиллагаа чиглэж байгааг илтгэл тавигсад онцоллоо.

 

 

Ц.ОРГИЛ

Хангайн бүсийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан зөвлөлдөж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0