Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Erxes Inc” баг Швейцарь улсад 1 сая долларын хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөнө
6 жил өмнө   762

“Seedstars Ulaanbaatar 2018”  тэмцээний ялагчаар “Erxes Inc” баг шалгарч Швейцарь улсад эх орноо төлөөлөн 1,000,000 долларын хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

“Seedstars World” тэмцээний эхний шатны шалгаруулалт болох “Seedstars Ulaanbaatar 2018“ тэмцээн нь наймдугаар сарын 18-ны Бямба гаригт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний шигшээд шалгарсан 9 шилдэг баг үзэгчид болон шүүгчдэд илтгэлээ танилцуулсан бөгөөд тэмцээний ялагчаар хэрэглэгчидтэй харилцах борлуулалт, маркетингийн нээлттэй эхийн платформ хөгжүүлэгч “Erxes Inc” компанийн шийдэл шилдгээр шалгарсан байна.

Тус уралдаанд түрүүлснээр 2019 оны 4-р сард Швейцарь улсад зохион байгуулагдах “Seedstars Summit” арга хэмжээнд оролцон бүтэн долоо хоног үргэлжлэх сургалтанд хамрагдаж, бусад 75 орны ялагчид болон дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчидтай уулзах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн “Seedstars Summit”-д ялагч болсноор 1,000,000 долларын хөрөнгө оруулалт авах эрхтэй болох юм.

Энэ удаагийн “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний дэд байрт тээвэрлэлт болон ложистик платформ “Onebelt Freezone”, гуравдугаар байранд аялал жуулчлал, зочид буудлын захиалгын технологийн шийдэл олгодог “iHotel” багууд шалгарсан байна.

 

Ц.ОРГИЛ

“Erxes Inc” баг Швейцарь улсад 1 сая долларын хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0