Засгийн газар ээлжит бусаар өнөөдөр 13.00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцэх юм байна.
Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазарын хэлж буйгаар 1072 ширхэг хувьцаагаа зөв бүртгэж авсаны дараагаар эргэлтэд оруулах ажлыг эхлэх аж.
Тэрбээр "Бүртгэж авах ажлыг санхүүгийн зохицуулах хороо хийнэ. Хувьцаагаа зараад эхлэх юм бол гадна, дотны янз бүрийн хүмүүс худалдаж аваад яг ягаан тасалбар болно. Үүн дээрээ бид болгоомжтой хандах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Үндэсний төлбөр тооцооны төв, Хөрөнгийн бирж гээд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч гаргана. Таван толгойн 85 хувь нь төрийн мэдэлд байгаа. Харин 15 хувь нь иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшилд бий. Үүнийг бүртгэх шаардлагатай. Иргэдэд давуу эрхийн хувьцааг ямар үнэтэйгээр яаж гаргах талаар сайтар ярина"
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж 1072 хувьцааны тухай хэлэлцэнэ |