Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ББСБ-уудын чанаргүй зээл 2.6 пүнктээр буурлаа
6 жил өмнө   757

Жилийн өмнө буюу 2017 оны хоёрдугаар улиралд 855 төгрөг байсан банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ энэ оны эхний хагаст 1.14 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь банкны салбарын нийт хөрөнгийн 3.8 хувьтай тэнцэж байгаа юм.

Харин өөрийн хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж, 888 тэрбум төгрөг болсон нь банкны салбарын өөрийн хөрөнгийн 27 хувьд хүрсэн бол хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707 тэрбум төгрөг болж, арилжааны банкуудын нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 84 хувьтай тэнцлээ.

ББСБ-уудын нийт хөрөнгийн өсөлтийн 74 хувийг зээлийн өсөлт бүрдүүлж байгаа бөгөөд 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 768 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй нийт зээлийн хэмжээ өнгөрсөн оны эхний хагас жилд 554 тэрбум төгрөг байсан юм.

Үүнийг арилжааны банкуудын нийт зээлтэй харьцуулбал 4.9 хувь болж буй бөгөөд 2017 оны мөн үед энэ харьцаа 4.3 хувь байв. Банкны салбарт чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн 8.3 хувь байгаа бол банк бус санхүүгийн салбарт 10.4 хувь байна. Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн нэг жилд банкны салбарт 0.5 пүнктээр буурсан бол банк бус санхүүгийн салбарт 2.6 пүнктээр хорогдсон байна гэж СЗХ-ноос мэдээлэв.

 

 

ББСБ-уудын чанаргүй зээл 2.6 пүнктээр буурлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0