Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монголын №1 даатгалын компани “Мандал Даатгал”-ын шинэ хувьцааг бүртгэж, олон нийтэд арилжаалахыг зөвшөөрлөө
6 жил өмнө   730
Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан өчигдөр болж “Мандал Даатгал” компанид олон нийтэд хувьцаагаа санал болгох зөвшөөрөл олгосноор тус компани нь Монголын даатгалын салбараас анхлан IPO хийж буй компани боллоо.
“Мандал Даатгал” нь 2018 оны 2-р улирлын байдлаар нийт 46,000 гаруй хувь хүн болон албан байгууллагын эрсдэлийг даатгаж, хураамжийн орлогоор даатгалын зах зээлийн 21 хувийг эзэлж салбартаа тэргүүлж буй даатгалын компани юм. Тус компани нь нийт хувьцааныхаа 25%-ийг олон нийтэд санал болгож байгаа бөгөөд, нийт 1.5 сая ширхэг хувьцааг тус бүрийг 4,800 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдаалахаар болсон байна. 
Тус компани нь Монголын Хөрөнгийн Биржээр хөрөнгө оруулагчдад хувьцаа арилжаалж 7.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнийг компанийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, зах зээл эзлэх байр суурийг өсгөх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Уг хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Голомт Капитал ҮЦК” ХХК, аудитын үйлчилгээг “Улаанбаатар Аудит Корпораци” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Өмгөөллийн Батбаяр энд Партнэрс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “БДО Аудит” компани үзүүлж байна.
“Мандал Даатгал” нь 2011 онд байгуулагдсан даатгалын салбарын отгон компаниудын нэг бөгөөд 7 жилийн дотор ашиг, орлого, өөрийн хөрөнгийн хэмжээгээр Даатгалын салбарын №1 компани болж чаджээ. Мөн Голомт Банкны толгой компани болох Голомт Файнэншил Групп нь тус компанийн 51%-ийг эзэмшдэг аж.
 
Ц.ОРГИЛ
Монголын №1 даатгалын компани “Мандал Даатгал”-ын шинэ хувьцааг бүртгэж, олон нийтэд арилжаалахыг зөвшөөрлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0