Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Говь” ХК-ийн хувьцааны ханш зургаан өдөр дараалан өслөө
6 жил өмнө   1084
Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгэлтэй Говь ХК-ийн нэгж хувьцааны ханш сүүлийн зургаан өдрийн дараах байдлаар ~40 хувийн өсөлт үзүүлээд байна.
 
Тодруулбал өчигдрийн хаалт, өнөөдрийн нээлтийн арилжаагаар МХБ-ийн нэг өдрийн арилжааны ханшийн өсөлтийн дээд хязгаарт хүрч 15 хувийн өсөлт үзүүллээ.
 
 
VIII.31* - Өглөөний 10:04 цагийн ханш, Өдрийн арилжаа 10-13 цагийн хооронд явагддаг, ханш өөрчлөгдөж болно.
 
Уг өсөлтийн шалтгааныг компанийн ТУЗ-ийн шийдвэртэй холбон тайлбарлаж байна. Учир нь тус компани Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зарлаж дараах хоёр асуудлыг хэлэлцэж батлахаар төлөвлөсөн байна. Үүнд:
 
Компанийн хувьцааг хуваах тухай асуудлыг хэлэлцэн батлах
Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар нэгж хувьцааг 100 хуваах төлөвлөгөөтэй байгаа аж. Хувьцааг хувааснаар нэгжийн үнэ буурч арилжаа харьцангуй идэвхтэй болдог талтай.
 
Хувьцаа хуваах шийдвэр хэрэгжих хүртэл Говь ХК-ийн хувьцаа хөрөнгийн зах зээлд оролцогчдын анхаарлын төвд байх нь.
 
А.ЦЭЛМЭН

 

“Говь” ХК-ийн хувьцааны ханш зургаан өдөр дараалан өслөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0