Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв хамтран 2015 оноос хот хоорондын зорчигч тээврийн тасалбар борлуулалтыг онлайн хэлбэрт шилжүүлсэн. Тус үйлчилгээ нэвтэрснээр иргэд хот хооронд орон нутагт зорчих тасалбараа заавал "Драгон" төв, "Баянзүрх" тээврийн товчоон дээр биеэр захиалах шаардлагагүй болсон юм.
Онлайн тасалбар борлуулалтын үйлчилгээ иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ болж өргөжиж байгаа нь сүүлийн үеийн статистик мэдээнээс харагдаж байгаа аж. Тухайлбал, энэ оны наймдугаар сарын байдлаар онлайн тасалбар захиалгыг 2016 оны мөн үетэй харьцуулахад 50 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа тухай албаныхан мэдээллээ.
Хот хоорондын тээвэр болон улс хооронд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, БНХАУ-ын Эрээн, Бээжин зэрэг чиглэлд зорчих нийтийн тээврийн онлайн тийзээ хэзээ ч, хаанаас ч хийх боломжтой аж.
Ц.ОРГИЛ
Зорчигч тээврийн тасалбарын онлайн борлуулалт 50 дахин нэмэгджээ |
|