Энэ оны эхний есөн сарын байдлаар 18 хүртэлх насны 912 мянган хүүхдэд 149 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон талаар Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээлэлд дурджээ.
Нийт хүүхдийн 80 хувь нь одоогоор хүүхдийн мөнгө авч байгаа бөгөөд ирэх онд хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгох УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад буй. Ингэснээр 114 мянган хүүхэд энэхүү халамжид нэмэгдэх нөхцөл бүрдэх юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний есөн сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 1.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.5%-иар нэмэгдсэн бол зарлага мөн ялгаагүй 1.6 их наяд төгрөг болж, сүүлийн нэг жилд 13.5 хувиар өсжээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага ийнхүү 186.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд
Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2.6 (9.8%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 146.7 (13.9%) тэрбум
Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 25.8 (13.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний есөн сард 194.5 мянган хүнд 104.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон аж.
Энэ нь харин өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлт болж байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 374 мянган хүн хамрагдсаны
71.5 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд,
23.0 хувь нь ахмад настан
4.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд
0.7 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд
0.2 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байна.
Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлтөд 72.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 2.7 (3.9%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 149 тэрбум төгрөг олгожэ |
|