Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг монгол орон даяар 2 дахь жилдээ тэмдэглэнэ
6 жил өмнө   581
2018 оны Дэлхийн Хуримтлалын Өдрийг угтсан “Хуримтлалын аян”-ы нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.10.22/ боллоо. Ёслолын ажиллагаанд Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалаг, Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Штефан Дуппел, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч И.Гэрэлчулуун нар оролцож, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, өрхийн төсөв, түүнийг удирдах арга зүйн талаар оролцогчдод мэдээлэл өглөө.
 
Хуримтлалын аян өнөөдрөөс эхэлж, 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд иргэд, олон нийт, бага насны хүүхдүүдэд зориулсан хуримтлалын ач тус, Монголын үндэсний хуримтлалын бэлгэ тэмдгийг сурталчлан таниулах цуврал арга хэмжээ, лекц, семинар зохион байгуулагдах бөгөөд ирэх 10 дугаар сарын 31-нд “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт тус тус нэгэн зэрэг зохион байгуулагдах юм.
Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, БСШУСЯ-тай хамтран 2016 оноос хойш хэрэгжүүлж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.
Дэлхийн 140 гаруй улс оронд ач холбогдол өгч, ёслол төгөлдөр тэмдэглэдэг тус үйл ажиллагааг зохион байгуулахад Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны Олон улсын хамтын ажиллагааны сан, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкууд хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн 2017 онд Монгол Улсын хуримтлалын үндэсний бэлгэ тэмдгийг олон нийтэд албан ёсоор танилцуулсан билээ.
 
Эх сурвалж: МОНГОЛ БАНК
 
 
 
 
 
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг монгол орон даяар 2 дахь жилдээ тэмдэглэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0