Сүүлийн жилүүдэд Монголбанкинд тушаах алтны хэмжээ тогтмол нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн 2018 онд тус банк нийт 21.9 тонн алт худалдан авснаа мэдэгдлээ. Ингэснээр 22 тонн алт худалдан авна гэсэн зорилтоо үндсэндээ биелүүлжээ.
Энэ нь өмнөх 2017 оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар илүү байна. Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны зургадугаар сарын 4-нөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөлсөн гэж үзэж байна.
Мөн өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулсан нь үр дүнгээ өгчээ.
А.ЦЭЛМЭН
Монголбанк 2018 онд 22 тонн алт худалдан авав |
|