Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Н.Баяртсайхан: 2019 он Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно
5 жил өмнө   566

“Тинк банк 2019 мөнгө, санхүүгийн орчин" хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлэгт оролцож буй Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "2019 онд Монголбанк үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Энэ бол Монгол Улсад банк, санхүүгийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой юм. Монголбанк эдийн засгийн сэргэлт, түүний хүртээмжтэй байдлыг бий болгоход бодит хувь нэмэр оруулж байгаа. Банк, санхүүгийн системд хууль, эрх зүйн шинэчлэлийг амжилттай хийлээ. Мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Мөнгө зээлийн зохистой өсөлтийг хангаж, эдийн засгийн сэргэлт эрчимжиж байна. Зээлийн хүүг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд гарлаа. Зээлжих зэрэглэл нэмэгдсэн нь бусад хувийн секторийн байгууллагуудад ашигтайгаас гадна гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлнэ. Харин 2019 он бол Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно" гэлээ.  

Ц.ОРГИЛ

Н.Баяртсайхан: 2019 он Монголын банкны салбарыг хүчирхэг болгох жил байх болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0