Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Д.Тогтохсүрэн гишүүн аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа
5 жил өмнө   846

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд тойрогтоо ажиллалаа.

 

Тойрогтоо ажиллах үеэрээ Д.Тогтохсүрэн гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Аймгийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн зүгээс иргэдэд тэгш боломж бий болгож, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн олголтыг ил тод, шударга байдлаар явуулах шаардлагатай байгааг хэлж байв. Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд өндөр хүүтэй зээл авдаг нь хүндрэл учруулж байгааг учирлах хүн цөөнгүй байлаа.

Энэ үеэр оролцогчдын зүгээс бизнесийг дэмжих чиглэлээр олон ажил хэрэгч саналуудыг гаргасан юм. Ялангуяа орон нутагт төр засгаас олгож буй зээл тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлж байж ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэнэ гэдгийг хэлж байлаа.  Уулзалтанд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны төлөөлөл, МХАҮТ-ийн Өвөрхангай дахь салбарын төлөөлөл, Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтэн байлцав.

 

 

А.ЦЭЛМЭН

Д.Тогтохсүрэн гишүүн аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Зочин [103.9.90.51] 5 жил өмнө
    1
  • Дарьжав [103.9.90.51] 5 жил өмнө
    Тогтохоо дарга аймагтаа их зүйл хийж байгаад сайшаалтай байна шүү. Цаашид аймаг орон нутгаа хөгжүүлэх талаар ихийг хийнэ гэдэгт итгэж байна. Амжилт хүсье.