Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
“Эрдэнэс-Тавантолгой”-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
5 жил өмнө   719
Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.
 
УИХ-аас 2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааг Монгол Улсын иргэн бүрт адил тэнцүү 1072 ширхэгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрлэсэн юм. Улмаар Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцлийг тогтоож өгсөн юм.
 
Дээрх хугацаанд хувьцааг “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн “амилуулж”, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар СЗХ болон “Эрдэнэс-Тавантолгой” компани бусад холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, боломжит хувилбаруудыг эрэлхийлж ирсэн. Үүний үр дүнд ийнхүү “ЭТТ" компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж байна.
 
Хувьцаат компани болон үнэт цаасыг бүртгэсэнтэй холбогдуулан СЗХ хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас мөрдүүлж буй дүрэм журам, тушаал шийдвэр, шаардлага шалгуур болон өгсөн үүрэг даалгаврыг хангаж ажиллахыг мэдэгдлээ.
 
А.ЦЭЛМЭН
“Эрдэнэс-Тавантолгой”-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0