МУХБ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 6.1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2.4 тэрбум ам.долларын өр барагдуулжээ. 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Аудитын тайланд дурдсанаар холбогдох хууль, журмыг зөрчсөн үйл ажиллагааны дүнд гурван их наяд орчим төгрөгийн алдаа, зөрчил гарчээ. Нийт 24 алдаа, зөрчил гарсны хоёр зөрчил нь одоогийн удирдлагын үед, харин 22 алдаа, зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалттай холбоотой хэмээн үзсэн байна.
Хамгийн өндөр алдагдал нь Сангийн яам 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1.2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банканд төгрөгөөр байршуулснаас 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн байна. Энэ нь төсвийн тухай хуулийн “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
МУХБ 6.1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2.4 тэрбум ам.долларын өр барагдуулжээ |
|