Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт боллоо
5 жил өмнө   1217
Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанк нь Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран "хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт"-ыг зохион байгуулж байгаа бөгөөд 9-р сарын эхний сургалт боллоо. Сургалт нь 4 удаа болох ба долоо хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулагдаж байгаа.
 
Дараагийн сургалт 2019 оны 09-р сарын 11-нд 10:00-12:00 цагаас Монголбанкны "В" байрны-5 давхарт /Хууль зүй дотоод хэргийн яамны баруун талд/ болно.
 
Иймд эхний сургалтад оролцсон болон хэдийгээр бүртгүүлсэн ч оролцож чадаагүй иргэдийг дараагийн сургалтад урьж байна. Хэрэв Та энэ удаагийн бүртгэлд хамрагдаж амьжаагүй бол дараагийн сарын сургалтад бүртгүүлэн хамрагдах боломжтой.
 
Сургалт үнэ төлбөргүй
 
СУРГАЛТАД ИРЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС:
– Иргэний үнэмлэхээ авчирч шалгуулж орно, иргэний үнэмлэх байхгүй бол сургалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
– Сургалт эхлэхээс 10 минутын өмнө ирсэн байх,
– Бичиж тэмдэглэх үзэг цаастай ирэх.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар холбогдож авна уу:
7012-3339, 8008-4431
 
Эх сурвалж: Монголбанк
Хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0