Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН ОУВС-ГИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЧАНЁН РИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
6 жил өмнө   1335

Өнөөдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан газар, хэлтсийн захирлуудын хамт Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Ази номхон далайн газрын захирал ноён Чанён Риг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсад зочилж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон цаашдын сорилтуудын талаар санал солилцлоо. Ноён Чанён Ригийн зүгээс ОУВС-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч эдийн засгийн тоон үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарч байгааг тэмдэглээд, цаашид хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэхийн тулд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: Монголбанк

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН ОУВС-ГИЙН АЗИ НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ ЧАНЁН РИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0